Сургалтын Зорилго
Энэхүү сургалт нь таныг амьдралын гадаад нөлөөллөөс, хэн нэгний сөрөг хамаарлаас, буруу мэдлэг мэдээллээс болон таны өөрийн дотоод дахь буруу дадал зуршил, буруу үзэл баримтлал, сөрөг зан төлөв ба бодол сэтгэхүйгээс хамгаалан тэднээс бүрэн ангижируулж, улмаар эерэг зөв мэдлэг мэдээллээр цэнэглэж, зөв эерэг сэтгэлзүй, зан төлөв, дадал зуршлыг суулгах шинэ ур чадварыг эзэмшүүлж, таны цоо шинэ хувилбарыг бүтээж, эрх чөлөө, чөлөөлөлт, гэгээрэлд хүрэх замыг зааж сургах болно.
Манай сургалтын хөтөлбөрт өдөр тутмын бясалгалын нарийн арга техникүүд орсон байдаг бөгөөд огт бясалгал хийж үзээгүй хүн ч сурах боломжтойгоор шаталсан байдаг.
Нууцын мэдлэгийг олж авах, амьдралдаа хэрэгжүүлэх, ур чадварыг эзэмших нь таны өөртөө оруулж буй энэ насны хамгийн том хөрөнгө оруулалт юм. Энэ бүх ур чадварыг эзэмшсэнээр та өөрийн амьдралын бүхий л үнэт зүйлсийг бүтээж, ирээдүйд тохиолдож болох олон олон эрсдэлээс өөрийгөө хамгаалж сурах юм. Жишээлбэл:
- Эрүүл мэндийн хувьд та зүрх судасны өвчин, сэтгэл гутрал, сэтгэц мэдрэлийн эмгэг, хоол боловсруулах эрхтэн системийн гэмтэл, хорт хавдар зэрэг олон төрлийн сэтгэлээс хамааралтай өвчнүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой болно.
- Харилцааны хувьд та гэр бүл, найз нөхөд, хамт олны хүрээнд өөрийгөө ухамсартайгаар зөв удирдан чиглүүлж, эерэг уур амьсгалын нөлөөллийг бий болгож, нөхцөл байдлыг эв найрамдалтай, аз жаргалтай, амар амгалан төвшинд хадгалан авч явах чадварыг эзэмшинэ.
- Эд баялагийн хувьд та бүтээлч төлөвт өөрийгөө оршоож, амьдралдаа шаардлагатай бүхий л материаллаг баялгийг зөв замаар бий болгож сурна.
- Сүнслэг хөгжлийн хувьд та эрх чөлөө, гэгээрэлд хүрэх зөв замаа олох ба жинхэнэ дотоод дахь өөрийгөө олж мөнхийн эх үүсвэртэйгээ нэгдэх болно гэх мэтчилэн та өөрөө бүхий л сайн сайхан, аз жаргалыг бүтээгч нэгэн болох билээ.
Манай сургалтуудын хамгийн цаад эцсийн зорилго бол хэн бүгдийг тойрч биш дайрч ирдэг үхэл гэдэг зүйл эрт орой хэзээ нэгэн цагт ирэхэд нэг ч гэсэн хүн өөрийн амьдралын хугацаанд урьд хуримтлуулсан үйлийн үрээ нимгэлэн өөрийн хүрч болох хамгийн сайн сайхан дээд төвшиндөө хүрч, гэгээрлийн гэрэл чанараа олсон хувь завшаантай нэгэн байж, өөрийн жинхэнэ бурханлаг эх үүсвэртээ эргэн нэгдэх гэгээн зам мөрт нь өөрсдийн хувь нэмрээ оруулахад оршдог билээ.


Сүнслэг Хөгжлийн Үндсэн Цогц Сургалт (2 долоо хоног)






Төлбөр: USD – 300$ эсвэл MNT – 1,080,000₮
Амьдралд Хэрэгжүүлэх Дадлага Сургалт (6 долоо хоног)






Төлбөр: USD – 900$ эсвэл MNT – 3,240,000₮
VIP Дадлага Сургалт (6 сар)






Төлбөр: USD – 3,000$ эсвэл MNT – 10,080,000₮
